Бүртгэл устгах
Апп: GECLUB (mn.geclub.geclub) · Хөгжүүлэгч: Гэрэгэ ХХК
Та бүртгэлээ болон түүнд хамаарах мэдээллээ хэдийд ч устгаж болно. Устгах хоёр арга байна: аппаас шууд, эсвэл имэйлээр хүсэлт илгээх.
1. Аппаас шууд устгах
Хамгийн хурдан арга. Устгал шууд, буцаах боломжгүйгээр хийгдэнэ.
- GECLUB апп-даа нэвтэрнэ.
- Профайл таб → баруун дээд булан дахь цэс → Бүртгэл устгах.
- Гарч ирэх цонхонд УСТГАХ гэж бичиж баталгаажуулна.
- Бүртгэл устаж, та бүх төхөөрөмж дээрээс автоматаар гарна.
Вэбээс устгах бол Тохиргоо хуудасны Нууцлал табаас "Бүртгэл устгах" хэсгийг ашиглана. Дасгалжуулагчид Дасгалжуулагчийн тохиргоо хуудсыг ашиглана.
2. Имэйлээр хүсэлт илгээх
Апп-даа нэвтэрч чадахгүй бол geregedocs@gmail.com рүү бүртгэлтэй имэйл хаягаасаа "Бүртгэл устгах" гарчигтай захидал илгээнэ үү. Бид хүсэлт гаргагчийг баталгаажуулаад 30 хоногийн дотор бүртгэлийг устгаж, танд хариу мэдэгдэнэ.
3. Бүртгэлээ хадгалаад зөвхөн зарим мэдээллээ устгах
Бүртгэлээ бүхэлд нь устгахгүйгээр дараах мэдээллийг апп болон вэбээс өөрөө устгаж болно:
- Пост, сэтгэгдэл — нүүр хуудас эсвэл өөрийн профайл дээрх постын цэс → Устгах. Сэтгэгдлээ сэтгэгдлийн цонхноос устгана
- Дасгалын хөтөлбөр — Дасгал таб эсвэл хөтөлбөрийн дэлгэц → Устгах
- Идэвхтэй дасгал — идэвхтэй дасгалыг бүхэлд нь, эсвэл доторх хөдөлгөөнийг тус тусад нь устгах
- Дагах холбоос — дагахаа болих
- Хориглосон хэрэглэгчид — Тохиргоо → Хориглосон хэрэглэгчид → хориг цуцлах
- Бүлэг, бүлгийн хичээл — бүлгээс гарах, хичээлийн бүртгэлээ цуцлах
- Мэдэгдлийн push токен — тухайн төхөөрөмжөөс гарахад (logout) серверээс устана
- Дасгалжуулагчийн бүтээгдэхүүн, банкны данс — Дасгалжуулагчийн хэсгээс устгах
Бусад төрлийн мэдээлэл — жингийн бүртгэл, биеийн хэмжилт, дуусгасан дасгалын түүх, зурвас, профайл болон постын зураг — устгуулах бол geregedocs@gmail.com рүү бүртгэлтэй имэйл хаягаасаа "Мэдээлэл устгах хүсэлт" гарчигтай захидал илгээж, аль мэдээллийг устгуулахаа бичнэ үү. Бид хүсэлт гаргагчийг баталгаажуулаад 30 хоногийн дотор устгаж, танд хариу мэдэгдэнэ. Таны бүртгэл хэвээр үлдэнэ.
Хууль, нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар хадгалагдах бичилтүүд (төлбөрийн гүйлгээ гэх мэт) энэ хүсэлтэд хамаарахгүй — доорх "Ямар мэдээлэл үлдэх вэ?" хэсгийг үзнэ үү.
Ямар мэдээлэл устах вэ?
Бүртгэл устахад дараах мэдээлэл манай системээс бүрмөсөн устана:
- Хувийн мэдээлэл — нэр, хэрэглэгчийн нэр, имэйл, утасны дугаар, хүйс, төрсөн огноо
- Эрүүл мэндийн мэдээлэл — өндөр, жин, жингийн бүртгэл, биеийн хэмжилт, өөхний хувь, зорилго
- Дасгалын мэдээлэл — дасгалын түүх, сет/давталт, хөтөлбөр, амжилтын дээд үзүүлэлт
- Нийгмийн контент — пост, сэтгэгдэл, лайк, дагах/дагуулах холбоос
- Зурвас — таны бичсэн бүх мессеж (хувийн болон бүлгийн). Харилцан ярианы нөгөө тал өөрийн бичсэн мессежээ хэвээр хадгална
- Зураг — профайл зураг, постын зураг, бүлгийн постын зураг (файл хадгалалтаас хамт устана)
- Төхөөрөмжийн бүртгэл — мэдэгдэл хүлээн авах push токенууд
- Дасгалжуулагчийн мэдээлэл — танилцуулга, мэргэшил, гэрчилгээ, банкны дансны мэдээлэл
Ямар мэдээлэл үлдэх вэ?
Дараах бичилтүүд үлдэх боловч таны бүртгэл нэр, имэйл, утас, зураггүй болж, хэн болохыг тодорхойлох боломжгүй байдалд шилжинэ:
- Төлбөрийн бүртгэл — нягтлан бодох болон татварын хуулийн шаардлагаар гүйлгээний бичилт хадгалагдана. Дасгалжуулагчийн борлуулалтын түүх ч мөн адил: үйлчлүүлэгч бүртгэлээ устгасан ч дасгалжуулагчийн орлогын бичилт хэвээр үлдэнэ.
- Бүлгүүд — таны үүсгэсэн бүлэг устахгүй. Бусад гишүүдийн пост, зурвас хэвээр үлдэх ба бүлгийн эзэн нь нэргүй бүртгэл болно.
- Гомдол, хориглолтын түүх — модерацийн шийдвэрийн бүртгэл нэргүй хэлбэрээр үлдэнэ.
- Техникийн лог — сервер сүүлийн үеийн хүсэлтийн оношилгооны логыг богино хугацаанд хадгалдаг ба автоматаар байнга дардаг.
- Нөөц хуулбар — өгөгдлийн сангийн нөөц хуулбарт байгаа мэдээлэл 7 хоногийн дотор ротацаар бүрэн арилна.
Анхаарах зүйл
- Устгасан мэдээллийг сэргээх боломжгүй. Хүсвэл устгахаасаа өмнө мэдээллээ хадгалж авна уу.
- Устгасны дараа тэр имэйл хаяг, хэрэглэгчийн нэр дахин чөлөөлөгдөнө — шинээр бүртгүүлэх боломжтой, гэхдээ хуучин мэдээлэл сэргэхгүй.
- Идэвхтэй PRO багц байвал бүртгэл устахад хамт дуусна. Үлдсэн хугацааны төлбөр буцаагдахгүй.
- Аппаа устгах нь бүртгэлийг устгахгүй — дээрх алхмуудыг заавал гүйцэтгэнэ үү.