Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 10-р сарын 20

Үйлчилгээний нөхцөл нь Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсний үндсэн дээр Үйлчилгээг ашиглана.

1. Үг хэллэгийн тайлбар

  • Үйлчилгээ — GECLUB гар утасны аппликейшн болон www.geclub.mn вэб сайт
  • Үйлчилгээний нөхцөл — Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах энэхүү баримт бичиг
  • Үйлчилгээ үзүүлэгч — GECLUB-ийг хариуцан ажиллуулж, Үйлчилгээг үзүүлж буй Гэрэгэ Пэй ХХК
  • Дасгалжуулагч — Үйлчилгээнд бүртгүүлж, бэлтгэлийн хөтөлбөр, хичээл зэрэг бүтээгдэхүүн санал болгодог хувь хүн
  • Фитнесс клуб — Үйлчилгээнд бүртгүүлж, гишүүнчлэл санал болгодог фитнесс төв, спорт заал
  • Хэрэглэгч — Үйлчилгээг ашиглаж буй хувь хүн

2. Ерөнхий нөхцөл

  • Хэрэглэгч Үйлчилгээг ашиглан бэлтгэлээ бүртгэх, дасгалжуулагч болон фитнесс клубтэй холбогдох, бүтээгдэхүүн, гишүүнчлэл худалдан авахад үүсэх харилцааг энэхүү нөхцөл зохицуулна.
  • Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч нөхцөлтэй танилцаж зөвшөөрч, Үйлчилгээнд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • Үйлчилгээнд 16 нас хүрсэн хүн бүртгүүлнэ.
  • Хэрэглэгч нэг бүртгэл үүсгэж, үнэн зөв мэдээлэл оруулна.

3. Мэдээлэл цуглуулах, ашиглах

Хувийн мэдээлэл — Үйлчилгээ үзүүлэх, сайжруулах зорилгоор бид Хэрэглэгчийн нэр, имэйл хаяг, утасны дугаар, биеийн үзүүлэлт (жин, өндөр гэх мэт), бэлтгэлийн бүртгэл зэрэг мэдээллийг цуглуулна.

Дасгалжуулагч, фитнесс клубын мэдээлэл — Орлогыг шилжүүлэх зорилгоор банкны дансны мэдээллийг цуглуулж, дансны эзэмшигчийг банкаар баталгаажуулна. Фитнесс клубын нэр, хаяг, утас, үнийн мэдээлэл Үйлчилгээнд нийтэд харагдана.

Мэдээллийг хэрхэн хадгалах, хэнтэй хуваалцах, хэрхэн устгах талаар Нууцлалын бодлого-оос дэлгэрэнгүй үзнэ үү.

4. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр түүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  • Нууц үгээ алдалгүй, найдвартай хадгалах, шаардлагатай үед солих нь Хэрэглэгчийн үүрэг байна. Нууц үгээ алдсанаас үүдэн гарсан асуудлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Хэрэглэгч Үйлчилгээг ашиглан хийсэн бүх үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
  • Бусдын эрхэд халдах, хуурамч мэдээлэл оруулах, спам илгээх, системийг эвдэх оролдлого хийх, хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Хэрэглэгчийн нийтэлсэн пост, сэтгэгдэл бусад хэрэглэгчдэд харагдана. Нөхцөл зөрчсөн агуулгыг мэдээлэх, хэрэглэгчийг блоклох боломжтой бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч ийм агуулгыг устгах эрхтэй.
  • Хэрэглэгч бэлтгэл эхлэхээсээ өмнө эрүүл мэндийн байдлаа харгалзах, шаардлагатай бол эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Үйлчилгээ нь эмнэлгийн зөвлөгөөг орлохгүй.
  • Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлоо Үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй.

5. Дасгалжуулагч, фитнесс клубын эрх, үүрэг

  • Дасгалжуулагч, фитнесс клуб өөрийн бүтээгдэхүүн, гишүүнчлэлийн агуулга, үнэ, хугацааг үнэн зөв мэдээлж, худалдсан үйлчилгээгээ хэрэглэгчид бүрэн хүргэх үүрэгтэй.
  • Фитнесс клубын гишүүнчлэлийн хэрэглээ, заалны дотоод журам, нэвтрэх нөхцөлийг тухайн клуб тогтооно.
  • Фитнесс клуб Үйлчилгээнд бүртгүүлэхэд Үйлчилгээ үзүүлэгч хянаж, зөвшөөрнө.
  • Борлуулалтын орлогоос Үйлчилгээ үзүүлэгчийн шимтгэлийг суутган, үлдэгдлийг бүртгэлтэй дансанд шилжүүлнэ. Шимтгэлийн хэмжээг дасгалжуулагч, клубын удирдлагын хэсэгт харуулах бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ. Өмнө нь хийгдсэн төлбөрийн шимтгэл өөрчлөгдөхгүй.
  • Орлого хүлээн авах данс нь тухайн дасгалжуулагч, клубын нэр дээрх данс байна.

6. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээний арчилгаа, аюулгүй, найдвартай байдал, хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээг 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр хүргэнэ.
  • Техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээг түр хугацаанд зогсоох эрхтэй.
  • Хэрэглэгчийн интернэт холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  • Төлбөрийн системийн алдаанаас шалтгаалан төлбөр хийгдсэн боловч үйлчилгээ идэвхжээгүй бол Үйлчилгээ үзүүлэгч шалгаж, үйлчилгээг идэвхжүүлэх эсвэл төлбөрийг буцаана.
  • Нөхцөл зөрчсөн бүртгэлийг түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй.
  • Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Өөрчлөлт хийсэн даруйд энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийн талаар Үйлчилгээгээр мэдэгдэнэ.
  • Дасгалжуулагч, фитнесс клуб болон хэрэглэгчийн хоорондын үйлчилгээний чанар, маргаанд Үйлчилгээ үзүүлэгч зуучлан тусална.

7. Төлбөр тооцоо

  • Хэрэглэгч Үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана.
  • Дасгалжуулагчийн бүтээгдэхүүн, фитнесс клубын гишүүнчлэлийн үнийг тухайн дасгалжуулагч, клуб тогтооно. Бүх үнэ төгрөгөөр (MNT) илэрхийлэгдэнэ.
  • Төлбөрийг QPay-ээр урьдчилан төлнө.
  • Гишүүнчлэлийг хугацаа дуусахаас өмнө сунгавал шинэ хугацаа одоогийн хугацааны төгсгөлөөс эхэлнэ.
  • Худалдан авсан бүтээгдэхүүн, гишүүнчлэлийг цуцлах, төлбөр буцаах асуудлыг тухайн дасгалжуулагч, фитнесс клубын журмын дагуу шийдвэрлэнэ.

8. Оюуны өмч

GECLUB-ийн агуулга, дизайн, лого, программ хангамж нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараахыг хориглоно. Хэрэглэгчийн нийтэлсэн агуулгын эрх Хэрэглэгчид хадгалагдана.

9. Асуудал, маргаан шийдвэрлэх

  • Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг info@gerege.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, ажил хаялт, дайн, гоц халдварт өвчин зэргээс үүдэн Үйлчилгээ тасалдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
  • Үйлчилгээтэй холбоотой маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

10. Бусад

  • Хэрэглэгч бүртгэлээ аппликейшны Тохиргоо хэсгээс эсвэл geclub.mn/delete-account хуудсаар хүссэн үедээ устгах боломжтой.
  • Энэхүү нөхцөлийг Гэрэгэ Пэй ХХК (Улаанбаатар, Монгол Улс) гаргасан болно.