Тусламж

GECLUB-г ашиглахад асуудал гарвал бид танд туслахад бэлэн.

Холбоо барих

Та доорх сувгуудаар бидэнтэй холбогдож болно. Бид ажлын өдрүүдэд 24 цагийн дотор хариу өгөхийг хичээдэг.

  • Имэйл: geregedocs@gmail.com
  • Вэбсайт: geclub.mn
  • Хаяг: Сүхбаатар дүүрэг Аюуд цамхаг 12 давхар Гэрэгэ ХХК

Түгээмэл асуултууд

PRO багцын төлбөрийг хэрхэн төлөх вэ?

PRO багц нь сар бүр ₮10,000, жил бүр ₮80,000, эсвэл бүх насны хувилбар ₮100,000-р авах боломжтой. Төлбөрийг GePay-аар (карт, дансны шилжүүлэг) төлнө.

Багцаа хэрхэн цуцлах вэ?

Аппын "Тохиргоо > Захиалгууд" цэснээс багцаа хэдэн ч үед цуцалж болно. Цуцалсан өдрөөс эхлэн дараагийн төлбөрийг хасахгүй, тухайн үеийн төлсөн хугацаа дуустал та PRO эрхтэй хэвээр үлдэнэ.

Дасгалжуулагчтай хэрхэн холбогдох вэ?

Аппын "Дасгалжуулагч" цэснээс таны хүсэлд тохирох дасгалжуулагчийг сонгож, хичээл захиалж болно. Хичээлийн үеэр аппаас шууд видео дуудлага хийх боломжтой.

Имэйл шалгалтын код ирэхгүй байна. Юу хийх вэ?

Эхлээд spam/junk фолдероо шалгана уу. 10 минутын дотор код ирэхгүй бол "Дахин илгээх" товчийг дарна. Асуудал үргэлжилбэл geregedocs@gmail.com рүү бичнэ үү.

Нууц үгээ мартсан, юу хийх вэ?

Нэвтрэх хуудаснаас "Нууц үг мартсан" товчийг дарж, бүртгэлтэй имэйл хаягаа оруулна. Имэйлээр ирсэн 6 оронтой кодоор шинэ нууц үг тохируулж болно.

Хэрэглэгчийн дансаа хэрхэн устгах вэ?

Аппын "Профайл > Бүртгэл устгах" (эсвэл Тохиргоо > Бүртгэл устгах) цэснээс УСТГАХ гэж бичиж баталгаажуулахад бүртгэл шууд устана. Апп-даа нэвтэрч чадахгүй бол geregedocs@gmail.com рүү бүртгэлтэй имэйлээсээ хүсэлт илгээвэл бид 30 хоногийн дотор устгана. Дэлгэрэнгүйг Бүртгэл устгах хуудаснаас үзнэ үү.

Хэн нэгнийг хориглох эсвэл гомдол гаргах боломжтой юу?

Тийм. Аппын Социал хэсэг дээр пост, сэтгэгдлийн ард байгаа цэгүүдтэй товчийг дарж тухайн хэрэглэгчийг хориглох эсвэл гомдол гаргах боломжтой. Бид 24 цагийн дотор гомдлыг шалгана.

Алдаа мэдээлэх

Аппад алдаа эсвэл асуудал гарсан бол geregedocs@gmail.com рүү дараах мэдээллийн хамт илгээнэ үү: алдаа гарсан үйлдэл, төхөөрөмжийн загвар (iPhone/Android), аппын хувилбар. Боломжтой бол скриншот хавсаргана уу.

Холбогдох баримт бичиг